![](/uploads/201402/news/thumb/d5baaa3aa0dc34481a0ba2d155064b8b_x3.jpg)
Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Уг зээлд тогтмол орлоготой иргэдийг хамруулж байсан бол шинээр малчин өрхийг ч хамруулахаар өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж “дөрвөн улиралд мал хариулдаг, мал аж ахуйн үйл ажиллагаанаас амьжиргааны үндсэн орлогоо бүрдүүлдэг малчин өрх нь орон нутагт баригдсан, журмаар заасан шаардлагыг хангасан орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой” гэсэн заалтыг нэмжээ.
Мөн тушаалд “малчин өрхийн жилийн тогтмол бус орлогыг банк, хадгаламж хэлбэрээр байршуулж, энэхүү хадгаламжаас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлүүлнэ. Энэ тохиолдолд банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцлөөр хүү төлнө. Малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан ипотекийн зээлийн төлбөрийг жилд хоёр удаа тооцож төлүүлж болно” гэсэн заалт орсон байна.
Малчид ипотекийн зээлд хамрагдана | ||
Үзсэн: 1718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.