Шууд Chart

Баян-Өлгий аймаг дахь хорио цээрийг цуцаллаа

2014-02-06 10:56:46

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат дөрвөн иргэн томуугийн A хүрээний /H1N1/ вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон юм.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн билээ.
 
Тэгвэл дээрх хугацаанд иргэдийн биеийн байдал сайжирч, нэмж өвчлөл гараагүй учраас өчигдөр  хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтыг цуцалжээ.
 Тиймээс өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахаас  гадна нийтийг хамарсан үйл ажиллагаа  хэвийн болсон байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Баян-Өлгий аймаг дахь хорио цээрийг цуцаллаа  
Үзсэн: 2331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй