![](/uploads/201402/news/thumb/d21325185cbe876702250c55a08f52a0_x3.jpg)
1911 оны энэ өдөр АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган мэндэлжээ
1945 оны энэ өдөр Ямайк гаралтай хөгжимчин Боб Марли мэндэлжээ.
1626 оны энэ өдөр Францын эзэн хаан XIII Людовик дуэль буюу халз тулааныг хориглосон зарлиг гаргажээ.
1918 оны энэ өдөр Их Британийн парламент 30 наснаас дээш насны, өрх толгойлсон юмуу гэр бүлтэй эсвэл дээд сургууль төгссөн эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх олгожээ.
1952 оны энэ өдөр Их Британи, Умард Ирландын вант улсын хаан сэнтийд II Элизабет заларч, 15 улсыг нэгтгэсэн Хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудыг удирдах болжээ.
1968 оны энэ өдөр Францын Гренобль хотноо Өвлийн олимпийн X наадмыг тус улсын Ерөнхийлөгч агсан Шарль де Голь нээжээ.
1986 оны энэ өдөр Гаитийн дарангуйлагч Жан-Клод Дювальег засгийн эрхээс нь татан буулгав.
1989 оны энэ өдөр Польшийн Варшав хотноо БНПАУ-ын эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй “Дугуй ширээний” гэсэн нэртэй хэлэлцээр хийж эхэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.