![](/uploads/201402/news/thumb/0e3d8363b571b40706b57067aa9c310a_x3.jpg)
Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр энэ сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7365 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8365 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр, үхрийн цул мах 0.6 хувиар буюу 60 төгрөгөөр буурчээ.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 55 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна.
Мөн “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Махны үнэ тогтвортой байна | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.