Сүүлийн жилүүдэд гол ус ихээр ширгэж, горхи, цөөрөм, нууруудын тоо цөөрч байсан бол энэ жилээс эргэн сэргэж байгаа таатай мэдээ байна.
2013 онд Туул голын сав газарт явуулсан усны тоо бүртгэлийн дүн мэдээнээс үзэхэд ширгэж үгүй болсон зарим гол, горхи, булаг, шанд, нуур тойрмууд сэргэж байгаа нь тогтоогджээ.
2011 онд 411 булаг шанд тоологдож байсан бол 2013 онд 444, рашаан 16 тоологдож байсан бол 36, гол горхи 278 тоологдож байсан бол 288, нуур тойром 92 тоологдож байсан бол 95 болж тоо нь нэмэгджээ.
Энэ нь 2013 онд хур бороо элбэгтэй байсантай холбоотой ажээ.
Ширгэсэн гол горхиуд сэргэжээ | ||
Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.