Шууд Chart

Олон улсын төгөлдөр хуурчид чуулна

2014-02-06 14:05:32

Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 23-28-нд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байна.

“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан ССАЖ-ын сайдын ивээл дор болно.
Одоогоор ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орны 30 гаруй төгөлдөр  хуурч  уралдаанд оролцох хүсэлтээ ирүүлжээ.
 
Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн профессор, нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн хөгжмийн дээд сургууль /консерватори/-ийн захирал Зие Танг, ОХУ-ын Эрхүүгийн Ф.Шопены нэрэмжит консерваторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар тус уралдааныг шүүн тунгааж шилдгүүдийг тодруулна.
Нээлтийн үеэр төгөлдөр хуурч Эва Поблоцка Шопены бүтээлээс тоглож үзэгчдийн сонорыг мялаах аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Олон улсын төгөлдөр хуурчид чуулна   
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй