Шууд Chart

Ерөнхийлөгч Баяр наадмын тухай хуульд хориг тавилаа

2013-07-08 10:26:09

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригт “Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталж, мөн өдрийн 16.00 цагт ёсчилсон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа.

 
Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ерөнхийлөгч Баяр наадмын тухай хуульд хориг тавилаа  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй