Шууд Chart

“Буянт-Ухаа” хорооллын нэг м.кв-ын үнийг 1.280.000 төгрөгөөр тооцжээ

2014-02-06 15:17:22

"Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд  “Буянт-Ухаа” хорооллыг барьж байгаа. Уг хороолол 1764  айлын есөн  давхар бүхий 28 барилга бөгөөд одоогийн байдлаар   угсралт дуусч, 23 барилгад заслын ажил хийгдэж  байгаа аж.

Хороололд автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг,  үйлчилгээний төвүүдийг цогцоор нь шийдэж, энэ оны тавдугаар сарын 23-нд иж бүрнээр нь ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн талаар албаныхан мэдэгдэж байсан.

Тэгвэл өнөөдрийн  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр уг хорололд иргэдийг хэрхэн оруулах талаар мэдээлэл өглөө.
 
“Буянт-Ухаа” хорооллыг иргэдэд өмчлүүлж эхлэхтэй холбогдуулан Төрийн орон сууцны зээл гэсэн тусгайлсан шинэ журам гаргахаар зэхэж байгаа аж. Уг журмыг ирэх долоо хоногийн Баасан гарагт багтаан батлах бөгөөд нэг метр квадратын үнэ нь 1.280.000 төгрөгөөр тооцсон байна.
 
Журамд уг хорооллын 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагчид,  40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаар тусгагджээ.

Байр худалдан авсан иргэн 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээсэлж болохгүй байх заалт оруулж буйгаа мөн дуулгасан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-Ухаа” хорооллын нэг м.кв-ын үнийг 1.280.000 төгрөгөөр тооцжээ   
Үзсэн: 4017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.3.xxx [112.72.3.xxx] 2014-02-18 10:45
30% их байна, урьдчилгаа 10-20% байх талаар бодолцмоор юмаа
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-02-17 20:24
залуустаа боломж олгоод 15 хувийн урьдчилгаа байж болдогггүй юм уу
49.156.1.xxx [49.156.1.xxx] 2014-02-16 20:58
20 % байвал залууст боломж арай илүү нээгдэх байхдаа
49.156.1.xxx [49.156.1.xxx] 2014-02-16 20:58
20 % байвал залууст боломж арай илүү нээгдэх байхдаа
49.156.1.xxx [49.156.1.xxx] 2014-02-16 20:55
Залуусаа сайн дэмжээчээ ирээдүй чинь болсон залуус яаж амьдраад байнаа хөө Алтанхуягаа сайдаа
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-02-16 12:27
30хувь арай их бна аа урьдчилгаа 10-20 хувь ядахдаа байж болохгүй юу
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2014-02-07 09:40
hi all. Herhen holbogdoh ve

Бидэнтэй нэгдээрэй