![](/uploads/201402/news/thumb/862ae8642d092729626d6cf5696ddd38_x3.jpg)
НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос Ватиканыг насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн харилцаанд уруу татаж, хүч хэрэглэсэн бусармаг үйлдэлтэй католик шашны лам хуврагуудын эсрэг хатуу чанга арга хэмжээ авахыг шаардлаа.
Мөн өнгөрсөн онд үйлдэгдсэн олон хэргүүдийг дахин мөрдөн шалгаж илрүүлэх комиссыг Пап ламын дэмжлэгтэйгээр байгуулж, ажлын үр дүнг тайлагнаж байх тухай мэдэгдэлд дурджээ.
Харин бусармаг үйлдэл газар авахад нөлөөлсөн сүмийн дотоод дүрэм журмыг дахин шинэчилж, лам хуврагуудын ёс суртахуунд анхаарах цаг нь болсныг ч санууллаа.
НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос мэдэгдэл гаргалаа | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.