
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, хүйтэн салхи, шуургатай байна.
2019 оны 03 дугаар сарын 21-ний 20 цагаас 03 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 11-13 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
2019 оны 03 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.