Шууд Chart

300 сая рупийг хахуульд авсан намын даргыг баривчилжээ

2019-03-22 10:37:47

Индонез улсын Нэгдсэн хөгжлийн намын дарга М.Ромахурмузийг 3 дугаар сарын 15-нд баривчилсан нь тус улсын Шашны харилцааны яамтай холбоотой ээлжит таагүй үйл явдлын нэг болов. Өнгөрсөн хугацаанд тус яамны хоёр ч сайд авлигын хэргээр хоригдох ял авсан юм.

2005 онд шашны өвийн сангаас 719 тэрбум Индонез рупи (73.5 сая ам.доллар)-ийг завшсан хэргээр сайдаар ажиллаж байсан Саид Агил Ал Мунаварт таван жилийн хорих ял оноосон бол 2016 онд Жакартагийн Авлигын хэргийг хянан шийдвэрлэх шүүх Нэгдсэн хөгжлийн намыг М.Ромахурмузигийн өмнөхөн даргалж байсан Суриядарма Алиг эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус яамны үйл ажиллагааны зардал, мөн шашны өвийн санд их хэмжээний хохирол учруулсныг тогтоон зургаан жилийн хорих ял оноосон байна.

Ноён Ромахурмузийг Индонезийн ууган Ислам шашны намын даргын хувьд өөрийн эрх мэдэл, нөлөөг ашиглан Шашны харилцааны яамны зүүн бүсийг хариуцсан өндөр албан тушаалд Муафак Вирахади, Харис Хасанудин томилуулахаар тохиролцон, 300 сая рупийг хахуульд авсан хэмээн баривчилжээ.


300 сая рупийг хахуульд авсан намын даргыг баривчилжээ  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй