Ховд аймгийн Өв соёлын хүрээлэн дээр Монгол гэр сууцны үүсэл хөгжил, түүхийг харуулсан гэр музей байгуулахаар болжээ.
Түүхэн гэрийг ЮНЕСКО-Японы итгэлцлийн сан “Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх төслийн” Баруун бүсийн ажилтнууд, Музейн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтын үеэр олонд сонирхууллаа.
Эхний удаад ханат гэрүүдийг хийсэн ба Жолом гэр нь Ханат гэрийг бодвол арай өмнө үүссэн урц гэрийн боловсронгуй хувилбар юм.
Он цаг түүхийн дарааллаар 3-4 гэр хийж, гэр музей байгуулснаар Монголдоо анх удаа Ховд аймаг монголчуудын гэр сууцны түүхийг харуулсан музейтэй аймаг болох аж.
Монгол гэрийн түүхийг харуулсан музей байгуулна | ||
Үзсэн: 3210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.