![](/uploads/201402/news/thumb/70afe321e0ecc2b2b4829a299bff73eb_x3.jpg)
Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай 2014 оны нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлсэн байна.
Гэхдээ энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулах зорилгоор нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэгдүүлэхээр болжээ.
Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ.
Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500 төгрөг, Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн нь 16000-18000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.