
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2019 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.