Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 2499 нийтийн албан тушаалтныг “Авлигын эсрэг сургалт”-д хамруулна. Сургалтыг удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв санхүү, дотоод хяналт, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр эрхэлж буй албан тушаалын онцлогтой нь уялдуулан зохион байгуулж байна.
Авлигатай тэмцэх газар энэ оноос сургалтын бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм. Системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилсан сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй, албан хаагчдыг бүрэн хамруулна.
Авлигын эсрэг сургалт нь нийтийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг таниулан сурталчлахаас гадна авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Он гарсаар төрийн 2499 албан тушаалтан “Авлигын эсрэг сургалт”-д хамрагджээ | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.