Шууд Chart

“Тэнүүн Өлзий” Үндэсний лигийн хүрэл медалын болзол хангав

2019-03-26 08:12:22

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй “Үндэсний лиг” ийн 2018-19 оны улирлын “Тэргүүн хэсэг” ийн хүрэл медалын төлөөх тоглолт боллоо.

Энэ жилийн хувьд Өвөрхангай Тэнүүн Өлзий болон Сүхбаатар Альянс Тех багууд хожигдох эрхгүй хүрэл медалын тоглолтыг хоорондоо хийлээ.

Сүхбаатар аймгийн баг Үндэсний лиг эхэлсэн цагаас хойш медалиас мултарч үзээгүй байсан бол Өвөрхангай аймаг анх удаагаа медалын төлөө тоглосон юм. Ингээд шүгэл дуугарсан цагаас тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид үр дүн шийдэгдсэн. Тоглолт дуусахад 17 секунд дутуу байхад Сүхбаатар аймаг хувилбар хийж самбар доор сул оноо авч 105-106 харьцаатай тэргүүлж эхлэв.

Гэхдээ эцсийн үр дүн энэ байсангүй.

Минутын амралтын дараа Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хажуугаас бөмбөг гаргаж лигеонер холбогч Брэндон Моррисын гарт бөмбөг өгсөн. Тэр ч багийн хамтрагчидынхаа итгэлийг алдалгүй гурван онооны шидэлтээ унагаасан юм.

Ийнхүү Өвөрхангай Тэнүүн Өлзий баг Моррисын гайхалтай хожлын шидэлтээр 106-108 харьцаатай хожсноор Үндэсний лигийн хүрэл медалын болзол хангасан юм. Энэхүү тоглолтын гол баатар Моррис 24 оноо, 11 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням 21 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өглөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тэнүүн Өлзий” Үндэсний лигийн хүрэл медалын болзол хангав  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй