Шууд Chart

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хойшилсоор байна

2014-02-07 13:49:56

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.

Уг харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгч Ч.Элбэгдоржийн  санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт зохион байгуулж, холбогдох албаныханд уг хэрэгт хариуцлагатай хандахыг  үүрэг болгосон билээ.
 
Үүргийн дагуу Ерөнхий прокурор Д.Дорлигжав  хэт нэг талыг барьсан шинжтэй гарсан шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг няцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсөн.  
 
Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс  шинээр томилогдсон  шинжээчийн бүрэлдэхүүн өнгөрсөн оны сүүлчээр ажлаа эхлүүлсэн хэдий ч дүгнэлт одоо болтол гараагүй байгаа.
 
Холбогдох албаныхны тайлбарлаж байгаагаар, талийгаачийн цогцсонд олон төрлийн нарийн шинжилгээ хийгдэж байгаа учир, хариу ийн удаашрахад хүрсэн байна. 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хойшилсоор байна  
Үзсэн: 1767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-04-05 00:22
shudraga zuv shiidver garah baihai
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2014-02-07 20:32
Шудрага шүүх шийдээд өгнөө наа шинжээчдийг нь бас
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-07 20:32
Шудрага шүүхээр орход энэ залууг харнаа гайгүй

Бидэнтэй нэгдээрэй