
Италийн шигшээд эргэн ирсэн Фабио Квальярелла Аззурригийн түүхэн дэх хамгийн өндөр настай гоолдогч боллоо.
36 настай Сампдориягийн довтлогч Евро-2020-н урьдчилсан шатанд Лихтенштейний эсрэг пенальтиас дубль хийж багаа 6:0-ээр ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан юм.
Ахмад довтлогчоос гадна Стефано Сенси,Марко Верратти, Мойзе Кен, Леонардо Паволетти нар тус бүр нэг нэг гоол бүртгүүлсэн.
Сери А-гийн мэргэн буучдын жагсаалтыг (21 гоол) тэргүүлж буй Квальярелла 36 нас 54 хоногтойдоо гоолдож, 2008 онд тогтоосон Кристиан Пануччигийн (35 нас 60 хоног) амжилтыг шинэчилсэн.
Тэрээр 2010 оны 6 сараас хойш шигшээ багт гараанд гараагүй байсан. Түүнээс хойш шигшээ багийн дуудлагыг хэд хэдэн удаа авсан ч талбайд гараагүй вм.
Роберто Манчинигийн Итали Евро 2020-н урьдчилсан шатны J хэсгийг 6 оноотой тэргүүлж байна. Дараагийн тоглолтууд 6 сарын дундуур явагдана.
Квальярелла түүх шинэчилж Итали 6:0-р хожив | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.