Шууд Chart

“Улаан чулуут”-ын хогийн цэгт номын сан байгуулна

2014-02-07 15:32:32

 “Хамтын халуун сэтгэл” ТББ өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн “Улаан чулуут”-ын хогийн цэгт  сургалтын танхимыг тохижуулж ашиглалтад оруулсан байна.

Тэгвэл энэхүү суурь баазыг түшиглэн “Лантуун дохио” ТББ тус танхимд "Хүүхдийн номын сан"-г байгуулах гэж байгаа аж. 
Ингэснээр тус танхим нь номын сантай болж “Лантуун дохио” ТББ Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороололд хоёр номын сан байгуулж эрдмийн гэрлийг асаах боломжтой болж байгаа юм. 
Арга хэмжээ 2014 оны хоёрдугаар сарын 8-ны 13.00 цагаас “Лантуун дохио” ТББ-ын Баянгол дүүрэг дахь оффисоос хөдлөх аж
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Улаан чулуут”-ын хогийн цэгт номын сан байгуулна   
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй