
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2019 оны 03 дугаар сарын 29-ний 20 цагаас 03 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм хүйтэн, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр хүрч, явган шуурга шуурна Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.