
Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж, зарим гишүүний гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүнийг гишүүнээр элсүүлж батлав.
Сүүлийн жилүүдэд маргаантай байгаа Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ гишүүдийг уг хурлаар бүртгэж авлаа.
Үүнд, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба болон С.Тулга нарыг Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр баталжээ. Эдгээр нэр бүхий хүмүүсийг Монголын үндэсний олимпийн хорооны дүрэмд заасан гишүүний үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.
Өмнө нь Э.Анар, С.Батбямба, Д.Дэлгэрсайхан нар сагсан бөмбөгийн холбоог төлөөлөн Олимпийн хорооны гишүүний бүртгэлтэй байсан байна.
“Монголын сагсан бөмбөгийн холбоо 1962 онд анх байгуулагдсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2017 онд болсон Монголын сагсан бөмбөгийн холбооны хурлыг хуулийн дагуу болсон гэж үзсэн учир Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нарыг албан ёоор бүртгэж авсан. Одоогийн Монголын сагсан бөмбөгийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд 3000 ам.доллар төлж эрхээ баталгаажуулжээ” гэж Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба хэлсэн юм.
Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурал болов | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.