Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2019-04-01 16:44:14

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 01-ний 20 цагаас 04 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, зүүн хэсгээр 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 3-наас 04 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

3-ны шөнө Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр, 5-нд зарим газраар, 6-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй