![](/uploads/201402/news/thumb/d2808f9829aa56baee7cd8a808c95415_x3.jpg)
Барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх үүднээс "Барилга - хөрөнгө оруулалт 2014" семинарыг зохион байгуулахаар болжээ.
Семинарыг Хөрөнгө оруулалтын газар, "Бийкон" компани зэрэг байгууллага хамтран зохион байгуулах гэж байна. Энэ үеэр барилгын салбарын хөрөнгө оруулалтын боломжууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлс болон бусад холбогдол бүхий сэдвүүдийн хүрээнд лекц уншиж, барилгын салбарын төлөөлөгчдийн дунд санал асуулга явуулах юм.
Энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болох уг семнарт барилгын салбарын хөрөнгө оруулагчид, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхож буй мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд оролцох аж.
Барилгын салбарынхан чуулна | ||
Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.