![](/uploads/201402/news/thumb/2c26acd2933b9251e195952593ea0e8e_x3.jpg)
Төрийн шагналт зохиолч Р.Чойном энэ өдөр хорвоод мэндэлжээ. Түүний мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ СТӨ-ний Б корпус, Хүүхдийн номын ордонд болох гэж байна. Энэ үеэр түүний өвийг хамгаалах "Өд" сангийн бүтээл, "Чойномын нүүрний хэв" ном, "Чойномын гэрээслэл" баримтат кино, "Гэрээслэл" шүлгэн клип нээлтээ хийх гэж байна. Р.Чойном 1936 онд мэндэлсэн байдаг. Эцэг, эх нь түүнд Чойномусурияа нэрийг өгсөн ч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж, бичих болсноор олны дунд энэ нэрээрээ алдаршжээ.
Чойномын мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.