Шууд Chart

Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2014-02-10 10:03:02

Монголын боксын холбооны 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-нд Спортын төв ордон болж, аваргуудаа тодрууллаа.

Нийт 22 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн бол “Хангарьд”, “Хилчин” багууд удааллаа.
 
Тэмцээний шилдэг тамирчнаар 60 кг-ын жинд аваргалсан ОУХМ Д.Отгондалай тодорсон. Шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Алдар” спорт хорооны О.Гантулга хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт , МУГТ Н.Төгсцогт аварга болжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо   
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй