
21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын цувралын зургаа дахь тоглолт МҮЭСТ-ны спорт зааланд боллоо.
Цувралд 3-2 харьцаатай “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг тэргүүлж байсан билээ. Ингээд тоглолт эхэлсэн мөчөөс тун сонирхолтой өрсөлдөөнийг хоёр баг үзүүлж, зааланд цугласан үзэгчдийг огшоож байсан юм.
Үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, нэмэлт үед “Ховд Шонхорууд” 123-118 харьцаатай хожлоо.
Тус тоглолтод Архангай нийт 115 довтолсон бол Ховд 97 довтолжээ. Мөн Архангай 62 самбар авсан бол Ховд 78 самбар авчээ.
Тоглолтын гол анхаарал татаж буй статистик бол Архангай аймаг 40 чөлөөт шидэлтээсээ 19 чөлөөт шидэлтийг нь алдсан нь тоглолтын үр дүнд нөлөөлөх, гол хүчин зүйл болжээ.
Аваргын цувралын долоо дахь тоглолт өнөөдөр МҮЭСТ ордонд 19 цагаас явагдана.
Аваргын цувралын долоо дахь тоглолт өнөөдөр явагдана | ||
Үзсэн: 1293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.