Шууд Chart

Сайд асанг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилжээ

2019-04-03 14:23:38

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба урьд нь сайдаар ажиллаж байсан хүнийг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Тэрхүү эрхмийг Михайл Абизов гэдэг бөгөөд тэрэр 2012 онд Засгийн газрын ил тод байдал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2018 онд түүний албан тушаалыг нь цомхотгожээ.

Абизовыг гэмт бүлэг байгуулж, Новосибирск, Алтайн бүсэд цахилгаан нийлүүлдэг компаниас 62 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгаж, хамсаатан 5 этгээдийнх нь хамт баривчилсан байна.  Мөрдөгчдийн мэдээлснээр, Абизов тэрхүү мөнгөн дүнгээ оффшор бүсэд байгуулсан компанидаа шилжүүлж, улмаар бүс нутгуудын эдийн засгийн тогтвортой байдал, эрчим хүчинд заналхийлэл учруулжээ.

Абизовын гэм буруутай нь тогтоогдвол 20 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдэж болзошгүй байгаа юм байна. Төрийн удирдах албан тушаалтан гэмт бүлэглэлд оролцсон тохиолдолд ялыг нь хүндрүүлэх саналыг өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Холбооны зөвлөл дэмжижээ.

2018 онд авлигын гэмт хэргээр шалгагдсан төрийн 1300 албан тушаалтанг Ерөнхий прокурорын газраас ажлаас нь чөлөөлсөн байна.


Сайд асанг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилжээ  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй