Шууд Chart

Монгол тамирчдын хувцас шилдгүүдийн эгнээнд бичигдлээ

2014-02-10 10:51:59

“Сочи-2014” өвлийн олимпийн зохион байгуулагчид  шилдэг хувцаслалт бүхий улс орнуудын нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлсэн нь ихээхэн сонирхол татсан явдал болоод байна.

Манай улсын хувьд уг жагсаалтад гуравдугаар байрт бичигдсэн нь таамаглаагүй амжилт болсон юм. Учир нь, үндэсний үйлдвэрлэгч  “Гоёо” компани  Италийн залуу зохион бүтээгч  Стефано Уггеттитай хамтран бүтээсэн уг загвар шүүжлэлд өртөөд байсан.
 
Улмаар олон нийтийн цахим хуудаснаа монголын баг  тамирчдын хувцсыг АНУ, Япон зэрэг улсуудтай харьцуулан, “МИАТ-ийн цэвэрлэгч юм уу? Ахлах ангийн сурагч юм уу? Очоод гаргасан амжилтаараа биш өмссөн зүйлээрээ онигоонд ирэх юм байна даа” гэхчлэн бичсээр байсан тул саарал өнгийн хослолыг цэнхэр болгон сольсноор, хөлгийн жолоо залсан юм.  
 
Ингээд “Сочи-2014” өвлийн олимпийн шилдэг хувцаслалт бүхий 10 улсын гоёлыг танилцуулж байна.
 
Нэгдүгээр байр: Франц улс
Загвар зохион бүтээгч:  LACOSTE
 
 
Хоёрдугаар байр: Эстони улс
Загвар зохион бүтээгч:  MONTON  
 
 
 
Гуравдугаар байр: Монгол улс
Загвар зохион бүтээгч:  Гоёо брэнди, Италийн залуу зохион бүтээгч  Стефано Уггетти
 
 
Дөрөвдүгээр байр: Бразил улс
Загвар зохион бүтээгч: NIKE
 
 
Тавдугаар байр: АНУ
Загвар зохион бүтээгч: Ralph Lauren
 
 
 
Зургаадугаар байр: Болгар улс
Загвар зохион бүтээгч: AGRESSIA, VIST
 
 
Долоодугаар байр: Швед улс
Загвар зохион бүтээгч: H&M
 
 
Наймдугаар байр: Их британи улс
Загвар зохион бүтээгч: ADIDAS
 
 
Есдүгээр байр: Канад улс
Загвар зохион бүтээгч: Hudson’s bay
 
 
Аравдугаар байр: Итали улс
Загвар зохион бүтээгч: ARMANI
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монгол тамирчдын хувцас шилдгүүдийн эгнээнд бичигдлээ  
Үзсэн: 3738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй