Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10427 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаарт-761, 102 дугаарт-3514, 103 дугаарт-6152 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 196, түргэн тусламжийн 813, гал түймэр, гамшгаас хамгаалахын 15 дуудлага иржээ.
Түүнчлэн амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 4127 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 108 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 90 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах тав, хулгайлах 23, дээрэмдэх хоёр, булаах хоёр, хүчиндэх хоёр, танхайрах 21, зам тээврийн хэрэг 31, гэмтсэн хүн 37, осол 43 гарч хоёр хүн нас барсан байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
90 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.