Шууд Chart

Өвөрмонголын гадаад харилцаа шинэ түвшинд хүрнэ

2014-02-10 10:59:40

Энэ онд Өвөрмонголын гадагш чиглэсэн бодлогыг нээлттэй болгоно гэж ардын засгийн газрын Хөгжил өөрчлөлтийн хорооноос нь мэдэгдлээ.

Мэдэгдэлд дурдсанаар, 2014 онд Өвөрмонгол гадаадад чиглэсэн илүү нээлттэй бодлого хэрэгжүүлж, Манжуур боомтод өргөтгөлийн туршилт хийж Орос, Монголтой харилцаагаа “нэн шинэ түвшинд” хүргэнэ гэжээ.
 
Энэ ажлын хүрээнд Өвөрмонголын засгийн газраас Цэгээ болон Зүүн хатавч зэрэг газруудад Хятад, Монголын хилийн боомтын хамтарсан хяналт удирдлагын цэг байгуулахаар төлөвлөөд байна.
 
Мөн Монгол Улс, ОХУ-тай банкны салбар дахь гэрээ хэлцлээ шинэчлэн хилийн чанадад юаниар тооцоо хийх систем нэвтрүүлэхийн зэрэгцээ уул уурхай, эрүүл мэнд, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өвөрмонголын гадаад харилцаа шинэ түвшинд хүрнэ   
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй