Шууд Chart

Алдагдсан зургийг нь эргүүлэн өгөв

2014-02-10 11:10:56

Дэлхийн II дайны үеэр нацистуудын хулгайлсан зургийг АНУ-ын Засгийн газар Польш улсад эргүүлэн өгчээ.

Учир нь  1944 онд Германы зураач Иохан Конрад Сийкацийн 1768 онд бүтээсэн бүтээл болох “Гэгээн Филлип Кандаки хатан хааныг адисласан нь” нэртэй зургийг германчууд Варшав хотын музейг эзлэх үеэрээ хулгайлсан аж. 
 
Ингээд Лондон хотын галлерей энэхүү зургийг дуудлага худалдаанд оруулсан байна. Улмаар зургийг Нью-Йоркод байрлах нэр нь үл мэдэгдэх компани худалдан авсан гэнэ. Гэвч зургийг хожим нь Нью-Йоркод суух Польшийн Засгийн газарт хүлээлгэн өгчээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Алдагдсан зургийг нь эргүүлэн өгөв   
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй