Шууд Chart

“Remember the Time” тоглолтын талаар мэдээлэл өгнө

2014-02-10 11:43:25

Германы реппер, DJ Nana Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон талаар урьд нь мэдээлж байсан. Түүний “Remember the Time” тоглолт ирэх гуравдугаар сарын 1-нд Улаанбаатарт хотод тоглогдоно. Алдарт дуучныг Монголд тоглох саналыг “Монгол Австрийн залуучуудын холбоо”-ноос тавьсан бөгөөд тус холбоо тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Харин өнөөдөр  зохион байгуулагчдын зүгээс 12:00 цагаас "Blue Sky Tower"-ийн гурван давхарт албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн одын Монгол дах айлчлал, хүмүүнлэгийн ажил, тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Remember the Time” тоглолтын талаар мэдээлэл өгнө   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй