Шууд Chart

Ноосны урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ

2014-02-10 12:02:00

Засгийн газрын шийдвэрийн дагуу малчдад үндэсний үйлдвэрлэгчдээ тушаасан ноосны кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгодог журам  2012 оноос эхлэн хэрэгжиж байгаа.

Харин энэ жилийн тухайд, улсын төсөвт ноосны урамшуулалд зориулж 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн холбогдох журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд уг урамшуулалд малчин, түүхий эд бэлтгэгчид хамрагддаг байсан бол энэ жилээс зөвхөн хоршооны зохион байгуулалтад багтсан иргэдэд олгохоор болсон байна.
 
Урамшууллыг Монголбанкнаас тухайн аймгийн Төрийн санд тус сангаас малчдын данс руу шилждэг байсан тогтолцоог халж, Төв банкнаас шууд шилжүүлэхээр болжээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ноосны урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй