Шууд Chart

Дөрвөн оронтой тусгай дугаарууд 1800, 1900 угтвар дугаартай боллоо

2014-02-10 12:07:11

Өнөөдрөөс мэдээлэл, лавлах үйлчилгээний дөрвөн оронтой тусгай дугаарууд 1800, 1900 угтвар дугаартай боллоо. 1800 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалга, банкны мэдээлэл, гааль, татварын зөвлөгөө зэрэг төрийн болон байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг авах юм. Харин 1900 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт, төлбөртэй үйлчилгээ буюу бүх төрлийн лавлах, зөвлөгөө , зар авах, өгөх, мэндчилгээ хүргэх зэрэг үйлчилгээ авна.

Энэ дугаарын давуу тал нь хэрэглэгчид төлбөргүй, энгийн тарифт эсвэл төлбөртэй тусгай дугаарт залгаж байгаа эсэхээ ялгаж мэдэх боломжтой.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дөрвөн оронтой тусгай дугаарууд 1800, 1900 угтвар дугаартай боллоо  
Үзсэн: 1488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй