![](/uploads/201307/news/thumb/8e68d6fb172b697bcaf2f3d97e5377f5_x3.jpg)
Энэ сарын 9-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар, 12-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо орно.
Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар,11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
Тиймээс голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчих, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голд сэлэхгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүллээ.
ОБЕГ-аас үер усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.