Шууд Chart

“Загастай”-н давааны замыг түр хугацаагаар хаалаа

2019-04-05 14:20:30

Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны улмаас замын зорчих хэсэг эвдэрч, HOWO маркын автомашин замын хажуу руу унаж замын зорчих хэсэг сэтэрсэн нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.






“Загастай”-н давааны замыг түр хугацаагаар хаалаа  
Үзсэн: 2014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй