![](/uploads/201402/news/thumb/8b23c1ef87a53f9c7b658518f0312c8f_x3.jpg)
Өнгөрсөн өвөл цас ороогүйн улмаас Өмнөговь аймгийн зарим нутгаар уулын болон талын туруутан амьтад усгүйдэж Ханбогд, Номгон, Хүрмэн, Гурвантэс сумын нутагт нийт 26 янгир цангаж үхсэн байна. Иймээс Гурвантэс, Хүрмэн, Номгон сумын ЗДТГ, Гурвантэс сумын “Ирвэс хамгаалах сан”, байгаль хамгаалагчид болон байгаль орчны улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч, уул уурхайн компаниуд хамтран мөс тавих цэгүүдийг тодорхойлон биотехникийн арга хэмжээ авч байна.
Тухайлбал, "Дун-Юань" ХХК Номгон сумын Алтны ам болон Алтны голд 10 тонн усыг хөлдөөн жижиглэн буталж, хуучин байсан булаг, шанд, гуу жалганы орчимд аргаль янгирын нутагладаг газрын ойролцоо , "Чин Хуа Мак" ХХК Гурвантэс сумын Тостын нурууны аргаль, янгир, ирвэс нутагладаг Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэл зэрэг газарт 40 тонн цэвэр мөсийг жижиглэн уулын бэл, булаг шанд, гуу жалгаар тараан тавьсан байна.
Мөн Гурвантэс сумын Тостын нурууны ойр орчимд "МАК" ХХК, "South govi sands" ХХК-иуд мөс хагалан тавьжээ. Биотехникийн арга хэмжээний хүрээнд Хүрмэн сумын Задачийн хөндий, Суман хадын хөндий, Авхайн хөндий, Задгай, Ёлын хэц, Ёлын хөндий, Хөх хошуу, Бичигт, Мухар хад, Хөндий ус, Сайрын худаг, Улаан толгой, Нүдэн, Авдарант зэрэг нийт 200 гаруй км газарт мөс тээвэрлэн байрлуулж, хөлдсөн мөс рүү амьтад ирж байгаа эсэхэд Тост, Мухарын аманд хоёр хөдөлгөөнт камерыг байрлуулан ажиглалт хийж байна. Мөс тавьснаас хойш амьтад сүрэглэн ирж мөсийг долоох байдал ажиглагдсаар байгаа ажээ.
Цас ороогүйн улмаас 26 янгир үхжээ | ||
Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.