![](/uploads/201402/news/thumb/805b349113a4eb2835773d5810c31d65_x3.jpg)
Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурван хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон юм.
Гэтэл 2014 он гарснаас хойш хоёрдугаар сарын зургаан хүртэл нийт 67 уралдаан болж, давхардсан тоогоор 3623 хүүхэд хурдан морь унаж уралджээ.
Тэдний 27 нь мориноос унаж, нэг нь хүнд бэртсэн бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж, нэг нь тархиндаа хүнд гэмтэл авчээ.
Архангай аймагт болсон долоон уралдаанд 620 хүүхэд морь унаж уралдсанаас дөрөв нь мориноосоо унаж, хөнгөн гэмтсэн бол Сэлэнгэд хоёр уралдаан болж, есөн хүүхэд мориноос унаж, хөнгөн гэмтсэн байна.
Харин Булганд 12 уралдаан болоход, 11 хүүхэд мориноос унаж хөнгөн бэртсэн бол Өвөрхангай аймагт зохион байгуулсан дөрвөн уралдааны үеэр хоёр хүүхэд ойчиж хөнгөн бэртжээ.
Ингэснээр өвлийн уралдааны үеэр нийтдээ 41 хүүхэд мориноос унаж, хүнд, хөнгөн бэртжээ.
Орон нутагт 41 хүүхэд мориноос унаж бэртжээ | ||
Үзсэн: 1363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.