Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

2019-04-07 10:18:08

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

2019 оны 04 дүгээр сарын 06-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг болон Дорнод Монголын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.


2019 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.

 


Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй