Шууд Chart

Хүний тархины ой санамжийг сэргээдэг болно

2014-02-10 14:24:00

АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах судалгааны төв (DARPA) тархины өвчний улмаас ой санамж нь муудсан цэргүүдийг эмчлэх зорилгоор тэдний тархинд эмчилгээний төхөөрөмж суулгах арга замыг судалжээ.

Мөн 2000 оноос хойш гэмтэл бэртлийн улмаас тархины үйл ажиллагаа нь муудсан 280 мянган цэргийн алба хаагчийг эмчлэхийн тулд мэдрэгч зүү бүхий эмчилгээний төхөөрөмжийг тархинд суулгаж тархины эд эсийг өдөөх, ой санамжийг сэргээх эмчилгээний аргыг судалж байгаа аж.
 
Судалгааны явц анхан шатандаа байгаа боловч энэ ажил амжилттай болвол АНУ-д жил бүр нэг сая 700-аар нэмэгддэг ой санамжийн саатал өвчнийг эмчлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүний тархины ой санамжийг сэргээдэг болно  
Үзсэн: 1894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй