Шууд Chart

Байгууллагууд иргэдийг бие засах газраар үнэ төлбөргүй хангана

2014-02-10 15:00:09

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан  журмаар нийслэлд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа албан байгууллагууд үйлчлүүлэгчдээ бие засах газраар үнэ төлбөргүй хангахаар болсон.  Тодруулбал, Худалдаа, үйлчилгээний журмын  4.18-т  “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгсдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан. Тиймээс иргэд, үйлчлүүлэгсэд өөрийн үйлчлүүлсэн албан байгууллагын бие засах газарт төлбөр төлөхгүй байх эрхтэй.

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Байгууллагууд иргэдийг бие засах газраар үнэ төлбөргүй хангана   
Үзсэн: 4949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй