Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-04-08 14:58:24

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- 11-нд нутгийн хойд, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай байна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд нутгийн зүүн өмнөд, 11-нд нутгийн хойд, 14-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 10-наас өдөртөө дулаарч Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд нутгийн өмнөд, 11-нд нутгийн хойд, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 9, 12-нд хүйтэн, бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 10, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12, 13-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 9, 12-нд хүйтэн, бусад хугацаанд өдөртөө дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2  хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй