Шууд Chart

Хүмүүжигч хүүхдүүдэд морин хуурын сургалт явуулна

2014-02-10 16:52:32

Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги хөгжмийн танхимтай болжээ.

БШУЯ-наас тус хорих ангийн хүмүүжигчдэд үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор таван сая гаруй төгрөгийн үнэ бүхий 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай зэргийг бэлэглэжээ.
 
Иймд энэхүү бааз сууриа ашиглан тус хорих ангийн удирдлагууд хөгжмийн сургалтын танхим байгуулсан байна. Хүүхдүүдэд Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар хичээл заах юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүмүүжигч хүүхдүүдэд морин хуурын сургалт явуулна  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй