Шууд Chart

Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно

2014-02-10 17:31:23

Соёлын тэргүүний ажилтан,  жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглохоор болжээ. Тодруулбал, “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээж буй “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга албан ёсоор хүлээж авсан байна.

Кино зураг авалт ирэх дөрөвдүгээр сараас АНУ, Малайз улсад явагдаж, энэ оны сүүлчээр дэлгэцэнд гарах аж.
 
Уг киног алдарт Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар найруулах юм байна.
 
Б.Амарсайхан Холливудын агентлагтай албан ёсны гэрээ байгуулсан хамгийн анхны монгол жүжигчин болж буй юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно   
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй