Шууд Chart

Австрали Улс авлигатай тэмцэхэд зориулж 104 сая австрали доллар зарцуулна

2019-04-09 12:01:18

Австрали Улсын Засгийн газар төрийн салбар дахь гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор авлигатай тэмцэх байгууллага байгуулах ажилд зориулан 4 жилийн хугацаанд 104 сая австрали доллар зарцуулахаар болсон байна.

Хамтын нөхөрлөлийн хяналт шалгалтын хороо гэх ийм бие даасан байгууллага байгуулж, удирдлагад нь шударга, өндөр ёс зүйтэй нэг комиссар, хоёр орлогчтой байхаар шийдвэрлэжээ.

Австрали Улсын Хууль сахиулах салбарын хяналт шалгалтын хороог татан буулгаж, энэ байгууллагын бүтцийн нэгжид оруулах юм байна. Энэ шинэ байгууллага Төрийн албаны хяналт шалгалтын чиг үүрэг гүйцэтгэснээр, төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудад хяналт тавьж, зөрчилд нь шалгалт явуулна. Ингэхдээ шалгалтын дүнг прокурорын байгууллагад хүргүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах юм байна.


Австрали Улс авлигатай тэмцэхэд зориулж 104 сая австрали доллар зарцуулна  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-10 07:34
авлигатай тэмцхэд авлига өгөөд байгаа юм бишүү

Бидэнтэй нэгдээрэй