
ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, уг холбооны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу ирэх тавдугаар сарын 5-нд Хүй долоон хулдагт болохоор тогтжээ.
2019 он гарсаар зохион байгуулагдах гэж байгаа анхны томоохон тус уралдаанд их нас, соёолон, эрлийз дээд гэсэн гурван насыг уралдуулах юм байна.
ММСУХ-г үүсгэн байгуулж хөрөнгө мөнгө, цаг заваа зориулан, адууг өндөр үнэд хүргэж малчид, уяачдын хөлс хөдөлмөрийг үнэлсэн гээд морин уралдааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тус холбоо 20 жилийн ойгоороо дээд шагнал болох “Молор эрдэнэ” одонгоор нэхэн шагнаж байсан билээ.
Тэгвэл энэ удаа дээрх уралдааныг түүний нэрэмжит болгон зохион байгуулах гэж буй нь нэр төрийн хэрэг хэмээн тэргүүлэгчид нь ярьж байна.
Сонирхуулж хэлэхэд түүний хүүг Монгол Улсын алдарт уяач, аймгийн заан Энхмөнх гэдэг бөгөөд “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч билээ.

Төвийн бүсийн уралдааныг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулна | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |