Шууд Chart

Нээлтийн харваа ирэх тавдугаар сарын 4-нд болно

2019-04-10 10:14:05

“Мондэ” багийн нээлтийн харваа ирэх тавдугаар сарын 4-нд Үндэсний сурын талбайд болно.

Уг тэмцээний зорилго нь Монгол үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сурын харвааг хөгжүүлэх, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеийнхэнд өвлүүлэх, олон арван харваачдыг төрүүлэн гаргах, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, улсын нээлтийн харвааны томоохон сорилго харваа болгоход оршиж байна.

Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 1-нээс 3-ны хооронд явагдах бөгөөд Л.Хонгорзул, Мандухай Нэргүй гэсэн фэйсбүүк хаягаар болон 88034930, 99688353 утсаар хүлээн авах аж.

Харваа нь Монголын үндэсний сур харвааны цуваа харвааны дүрмийн дагуу (хана 20, хасаа 20) явагдах юм байна.

Нэгдүгээр байр өргөмжлөл, медаль, 500, хоёрдугаар байр өргөмжлөл, медаль, 400, гуравдугаар байр өргөмжлөл, медаль, 300, дөрөвдүгээр байр өргөмжлөл, медаль, 200, тавдугаар байр өргөмжлөл, медаль, 100 мянган төгрөгөөр урамшуулах аж. Харин тусгай болох 6 -10 байрыг шалгаруулж мөнгөн шагналаар шагнах гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нээлтийн харваа ирэх тавдугаар сарын 4-нд болно  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй