Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулахаар боллоо.
Энэ хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын эмч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадварыг нь дээшлүүлж, ажлын үр дүнг тооцох юм.
Мөн цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын эмч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадварыг нь дээшлүүлж, ажлын үр дүнг тооцох юм.
Харин дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ онцлогт уялдуулан хийх ажил, хүрэх үр дүнгээ тусгасан бодитой ажил төлөвлөж хэрэгжүүлэхээр болжээ.
Эх нялхсын эндэгдлийг бууруулна | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.