Шууд Chart

Б.Жаргалсайханы залуухан амраг урлагт хайртай

2013-07-08 12:00:18

"Буян"-гийн хэмээх тодотголтой УИХ-ын   гишүүн асан Б. Жаргалсайханыг дуучин бүсгүйтэй янаг амрагийн холбоотой гэлцдэг. Энэ яриа ч үнэний ортой бололтой.

 "АВВА" дуулдаг гэдгээр нь дуучин П.Өнөржаргалыг хот, хөдөөгийнхөн андахгүй. "Еvolution" хамтлагт "АВВА"-гийн дуунуудыг дуулж, олны танил болж байсан тэрбээр нэг хэсэгтээ л чимээгүй байсны эцэст "Universe best songs" наадмаар үзэгчдийн өмнө дахин гарч ирсэн. Түүгээр ч зогсохгүй энэ тэмцээний дэд байрын эзэн болж, UBS телевизийн шинэхэн бүтээл болох "Мамма миа" мюзикл уран сайхны кинонд тоглоод амжсан.
 
Тэдний амрагийн нууц харилцаа " Еvolution " хамтлагийг олноо танил болж байсан оргил үеэс эхэлсэн гэдэг. Өнөрөө ч "АВВА" хамтлагийн дуунуудыг гаргууд сайн дуулж олныг алмайруулж, Жагаагийн амрагаар тодрон олны танил болсон гэхэд хилсдэхгүй.
 
Ийн од болсон дуучин бүсгүй гэнэт гарч ирсэн шиг ээ гэнэтхэн сураг алдарсан. Олны яриаг сонсох нь ээ туүнийг Жагаагийн хүүг төрүүлээд чимээгүйхэн амьдарч байгаа гэх юм билээ. Түүнийг цагдаагийн "Сүлд" чуулгатай хамтран "Сонгодог агаар" тоглолтоо хийхээр УДБЭТ-т бэлтгэл хийж өнждөг байхад залуухан амрагтаа санаа нь зовсон Жагаа жолоочоо явуулж авахуулдаг байжээ.
 
 
Жагаа дүүмэд амрагаа урлагаас холдуулахаар санаархсан ч дуучин болох хүслийг нь барьж дийлээгүй гэдэг. Сонирхуулахад хэзээнээсээ урлагт ээлтэй  Жагаа захирал Өнөрөөгийнхөө оролцсон шоу, тоглолт бүрийг алгасалгүй үздэг аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Б.Жаргалсайханы залуухан амраг урлагт хайртай  
Үзсэн: 2019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй