
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн барилдаан ес дахь жилдээ Ховд аймагт болж байна.
Барилдаанд 16 сумын 30 цэцэрлэгийн 160 орчим хүүхэд оролцож авхаалж самбаа, бяр хүчээ сорин, уран мэхээ уралдуулан барилдаж байна.
Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага наснаас нь эхлэн хүүхэд багачуудад таньж мэдүүлэх, сурталчилах, Ховд нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэж ирээдүйн аваргуудыг төрүүлэх, барилдах дур сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм байна.
“Босоо заяатай Монгол” хүүхдийн барилдаан Ховд аймагт болж байна | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |